+976-991-756-78
Холбоо барих
bayartsog@yahoo.com

Ответы на вопросы

RESURS TOTAL ENGINE

Тиймээ, болно. - Мотор угаагч РЕСУРС(адаптивный)-г хэрэглэхийн өмнө механик хурдны хайрцгаас 300-400 гр. тосыг асгаад, оронд нь угаагчаа нэмж хийнэ. Моторыг бага эргэлтэнд 10 минут ажиллуулаад (нормальдах), ажилласан тосыг асгаж шинээр тос хийнэ. Хурдны хайрцгийг мотор угаагч RESURS(адаптивный)-р угаах үед машиныг бага эргэлтээс өөр горимд шилжүүлж болохгүй. -Зөөлөн угаагч болох iMagnet-г хэрэглэхийн өмнө бага зэрэг халаасан механик хурдны хайрцгаас 300-400 гр. тосыг асгаад, оронд нь Imagnet угаагчийг нэмнэ. Хөдөлгүүрийг 30-40 минут бага эргэлтэнд ажиллуулах юмуу 15-20 минут ачаалал өгөхгүйгээр явна.(арааны бүх дамжуулгыг шилжүүлсэн байна). Энэ бүхний дараа ажилласан тосыг асгаж, шинээр тос хийнэ.
RESURS-нь тодорхой гүйлт бүхий дөрвөн тактын хөдөлгүүрт зориулагдсан болно. Иймд мотоцикл, хадуур, цахилгаан үүсгэвэр гээд бусад бүхий л таны техник, хэрэгсэлүүд дөрвөн тактны хуучин хөдөлгүүртэй бол RESURS-г хэрэглэж болох ба хэмжээ нь тосны эзлэхүүний 3%-с хэтрэх ёсгүй.
Зарчмын хувьд моторын тосыг солих бүрдээ RESURS UNIVERSAL-г хэрэглэж байх нь зүйтэй. Өмнө нь хэрэглэсэн бүтээгдэхүүн, ашигласан тосны хамт солигдох тул RESURS UNIVERSAL-тай харшлахгүй.
Тийм, бололгүй яахав. Ийм эвдрэл түгээмэл байдаг ба ээлж хийсэн хөдөлгүүрт ч тохиолддог бөгөөд шалтгаан нь жигд биш элэгдэл, чанаргүй засвар сэлбэгтэй холбоотой байдаг. Реметаллизант RESURS UNIVERSAL-г хэрэглэснээр бүх цилиндрүүдийн даралт жигдэрнэ. RESURS UNIVERSAL-н найрлагад ордог өнгөт металлын жижиг хэсгүүд кольц, цилиндрийн ханын элэгдсэн гадаргууг нөхөн сэргээснээр компресс нэмэгдэнэ.
Гипоид дамжуулгад (хөтлөгдөх араатай нь харьцуулахад хөтлөх араа нь тодорхой хэмжээгээр доош шилжиж байрласан) RESURS T-г хэрэглэж болно. Гипойд дамжуулгын бусдаас ялгарах онцлог нь дуу чимээ бага, жигд зөөлөн ажиллагаатай, өндөр эргэлтийн хүч авахад тохирсон байдаг ба чанарын өндөр үзүүлэлт бүхий зориулалтын тосыг хэрэглэдэг. Жишээлбэл, та гипоид ерөнхий дамжуулгад RESURS T-г хэрэглэснээр доорхи нөхцөлийг хангана:
  • элэгдлээс найдвартай хамгаалагдана
  • элэгдсэн гадаргуу нөхөн сэргээгдэнэ
  • элэгдлээс үүдэлтэй дуу чимээ, чичирхийлэл багасна
  • зангилгаануудын үрэлтийн нөөц нэмэгдэнэ
Хоёр тактны хөдөлгүүрт RESURS юмуу R1 Metall-г хэрэглэж болохгүй.Учир нь реметаллизант их хэмжээгээр тосны хамт шаталтын камерт орж хөдөлгүүрийн үйл ажиллагаа доголдож магадгүй юм.
RESURS UNIVERSAL-нь бүх төрлийн моторын тостой тохирох бөгөөд тэдгээрийн чанарт харш нөлөөгүй болно. RESURS UNIVERSAL-г хэрэглэх арга, түүний тун хэмжээг нарийн баримтлах нь зүйтэй.
Автомашины ашиглалтын дэглэм, хөдөлгүүрийн элэгдлийн зэрэг хэмжээнээс хамааран 100 – 500 км явалтын дараа RESURS-г хэрэглэсэн үр дүн мэдрэгдэнэ.
Хөдөлгүүрийн элэгдлийн улмаас шатахууны зарцуулалт нэмэгдсэн тохиолдолд RESURS-г хэрэглэснээр моторын Ашигт Үйлийн итгэлцлүүр бараг шинэ машиныхтай адил хэмжээнд очдог. RESURS-н жижиг хэсгүүд поршингийн бүс, цилиндрийн гадаргууг нөхөн сэргээж, хамгаалалтын хальсыг бий болгосноор компресс нэмэгдэнэ. Энэ нь поршингийн 2, 3-р цикл буюу шахах такт, ажлын явалтын тактын мөчлөгүүдэд шахалтын зэрэг үр дүнтэй болох нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл хийн бүсний (кольц) гадаргуу нөхөн сэргээгдсэнээр ажилласан хий картер руу нэвтрэхгүй болсноос цилиндрийн даралт ба хөдөлгүүрийн чадал сайжирна. Мөн шатаж амжаагүй түлш ажилласан хийтэй холилдохгүй болно. Энэ бүгдийн үр дүнд шатахууны зарцуулалт буурдаг.
RESURS-н бүрэлдэхүүнд ордог хэсгүүд поршингийн бүс, цилиндрийн гадаргууг нөхөн сэргээж, үрэлдэх гадаргын хооронд шаардлагатай завсар (зазор), тосон бүрхүүлийг бий болгоно. Поршингийн бүс ба цилиндрийн гадаргуу хоорондох завсараар нэвтрэх хийн алдагдал буурч, компресс нэмэгдэнэ.
Хөдөлгүүрт бүтэн ээлж хийсэн бол 1000 км. явж зүгшрүүлсэний дараа моторын компрессыг шалгана. Хэрвээ засварын болон сольсон эд ангиудын чанар нь бүх цилиндрүүдэд адил, тохиромжтой компрессыг хангаж байвал 15 -20 мян.км.гүйлтийн дараа RESURS-г хэрэглэж эхэлнэ. Харин цилиндрүүдийн компресс харилцан адилгүй, нэлээд ялгавартай тохиолдолд RESURS-г шууд хэрэглэнэ.
Ихэнх тохиолдолд элэгдлээс үүдэн цилиндрийн гадаргуу, поршингийн бүслүүр (кольц) хоорондох зай ихэсдэг. Тэр нөхцөлд шатах камерт тос нэвчин орж түлшний хамт шатаж эхлэх ба яндангаас гарах утаа хөхөмдөг (хөх ягаан) өнгөтэй болдог. RESURS-н бүрэлдэхүүнд ордог хэсгүүд поршингийн бүс, цилиндрийн гадаргууг нөхөн сэргээж, үрэлдэх гадаргуу хооронд шаардлагатай завсар (зазор), тосон бүрхүүлийг бий болгоно. Ингэснээр шатах камерт тос нэвтрэх процесс зогсож, тосны угар ч багасдаг.

R1 metall

Таны машины гүйлт их, элэгдлийн шинж тэмдэг илэрхий мэдэгдэж байвал нөхөн сэргээгч RESURS-г, реметаллизант R1 METALL-тай хослуулан хэрэглэж болно. Хэрэв таны машины гүйлт 60 мян.км.хүрээгүй, мөн компресс буурах, тосны угар зэрэг асуудал байхгүй бол R1 Metall-г машиныхаа хөдөлгүүрийн насжилтыг уртасгахын тулд хэрэглэх нь зүйтэй.

RESURS TOTAL Automatic Transmission (TOTAL AT)

Тийм, тохирно. Хамгийн гол нь хэрэглэх заалтыг нарийн чанд мөрдөх нь чухал ба зангилгаануудын элэгдсэн гадаргууг нөхөн сэргээснээр “CVT” загварын хурдны хайрцгийн ашиглалтын хугацаа уртасдаг.
RESURS AT-г хэрэглэх зааврыг чанд мөрдсөн тохиолдолд хурдны хайрцгийн тосыг бүрэн эсвэл хагас солих нь таны сонголт. Гол нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ашиглалт үйлчилгээний зааврыг мөрдөх нь чухал юм. Урьдчилж RESURS AT(50гр)-г сайтар сэгсэрч тосныхоо (4л.-с багагүй) дээрээс нэмээд нэг төлөвтөй болтол 2 минутаас багагүй хугацаанд сайтар сэгсэрч холино.
Анхаар : Холих процессийг алгасч RESURS AT-г шууд хурдны хайрцагт юүлж болохгүй. Хурдны хайрцгийн тосыг бүрэн солих нь зүйтэй гэж бид зөвлөдөг.
RESURS AT дагуул араат механизмын дамжуулгуудын харьцах зайг (зазор) нөхөн сэргээснээр гидротрансформаторын үйл ажиллагааг хөнгөвчилж, хавхлагийн ажиллагааг сайжруулна. Ингэснээр дамжуулгуудын шилжих хурд нэмэгдэж, араа залгалтаас үүдэж гардаг дуу цохио багасна. Мөн онцгой хүнд ашиглалтын нөхцөлд тос хэт халахаас сэргийлнэ.

RESURS TOTAL Transmission (TOTAL T)

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дийлэнх нь 3 – 4 жилд машинаа сольдог бөгөөд энэ хугацаанд хурдны хайрцгийн тосыг огт солилгүйгээр 50 – 100 мян.км.орчим зам туулсан байдаг нь хурдны хайрцгийн тосны хувьд үйлчлэх чадавхи нь туйлдаа хүртэл доройтсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл элэгдлээс үүссэн үртэс, тунадас тосыг бохирдуулж исэлдүүлдгээс элэгдлийн явц улам эрчимждэг. Механик хурдны хайрцгийн ашиглалтыг уртасгахын тулд тосыг 40 – 60 мян.км тутамд сольж, реметаллизанm “R1 Metall T”-г 2 литр тос тутамд 50 грамм-р тооцож хэрэглэхийг танд зөвлөж байна.
Ерөнхий дамжуулгын хайрцаг(дифференциал нь хүчээр түгжигддэг тогтмол биш харьцаатай), хувиарлах хайрцагт RESURS T-г хэрэглэнэ. Хэрэв таны машины дифференциал нь үрэлтийг ихэсгэсэн өөрөө түгжигддэг механизмтай (Limited Slip Differencial) бол RESURS T-г хэрэглэж болохгүй.
Тосыг солих үедээ 1 сав (50 гр) хэрэглэнэ. Элэгдлээс үүдсэн ямар нэг асуудал байгаа бол литр тос тутамд нэг сав гэж тооцоолно.
Болно. РЕСУРС мотор угаагч (адаптивный)-г их гүйлттэй, хөдөлгүүр нь ихэд бохирдсон машинд хэрэглэх ба зааврыг зайлшгүй чанд мөрдөх хэрэгтэй.
Механик хурдны хайрцгийн тосыг солих бүрдээ RESURS T-г хэрэглэх нь элэгдлээс үүдэж гардаг дуу чимээ, чичирхийллийг намсгаж, араа дамжуулгыг зөөлөн болгоно. Механик хурдны хайрцгийн эд ангийн элэгдэл сүйрлийн үед орсон, аль эсвэл гэмтэж эвдэрсэн бол RESURS T-г хэрэглэхэд үр дүн багатай.